Түгээмэл асуултууд

Би захиалгаа хэрхэн өөрчлөх цуцлах вэ?

​Та захиалга хийсэн бол онлайнаар цуцлах, өөрчлөх боломжгүй юм. Та бидэнтэй +976-322222 утасны дугаараар холбогдож асуудлаа шийдвэрлэх боломжтой.

 

Миний захиалга шууд баталгаажих уу?

Та зорчигчдийн мэдээллийг бүрэн оруулсны дараагаар төлбөр төлөх хэсэгт худалдан авах тийзийн үнийг Картаар, Qpay, Lend app, Social Pay, Банкны шилжүүлгээр зэрэг олон төрлийн сонголт гарч ирэх бөгөөд 1-5 минутын дараа тийз баталгаажилт хийгдэнэ. Хэрэв та төлбөр төлөх сонголтын цонхыг хаасан, төлбөр төлөх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол таны захиалга цуцлагдана.

 

Төлбөрийн ямар хэлбэрүүд байгаа вэ?

Манай онлайн тийз борлуулалтын системд аль ч банкны Картаар төлөх, Qpay ашиглан төлөх, Lend хэтэвчээр төлөх, Банкны шилжүүлэг хийж төлөх зэрэгаль танд боломжтой байгаа хэлбэрүүдээр төлбөр төлөх боломжтой байгаа. Хэрэв та LendMN-ийн “Нислэгийн тийз” йпп-аар захиалга хийж багаа бол зөвхөн LEND хэтэвчээр төлбөр төлөх сонголт харагдана.

 

Би банкаар төлбөрөө шилжүүлэхдээ төлбөрийн утга эсвэл дүнгээ буруу бичээд явуулчихлаа яах вэ?

Таы дансны гүйлгээг автоматаар таньж баталгаажуулдаг тул та мөнгөн дүн, утгаа буруу бичсэн бол автомат баталгаажуулалт хийгдэхгүй юм. Ийм тохиолдолд та 322222 дугаарт холбогдон манай онлайн аяллын зөвлөхөөр хийгдсэн гүйлгээг шалгуулан баталгаажуулах боломжтой.

 

Төлбөрөө хийчихлээ одоо яах вэ?

Төлбөр хийгдсэний дараа таны захиалганд оруулсан имэйл хаягаар Тийзний мэдээлэл очих бөгөөд тус имэйлд бүх тийзний мэдээлэл агуулагдсан байх болно. Шаардлагатай тохиолдолд танд нэмэлт мэдээллийг утас, имэйлээр холбогдон хүргэх болно. /Ачаа тээш, нислэгийн цагийн хуваарь, Аэрлайнаас хүргүүлсэн мэдээлэл г.м/

 

© 2020. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу enisleg.mn эзэмшинэ.