Нууцлалын баталгаа

Баталгаа

Дашнислэг ХХК нь Enisleg.mn, Enisleg гар утасны аппликэшнаар /цаашид Enisleg гэх/ үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээ харилцаанд бүрэн ханган ажиллана. Та Enisleg-ээр үйлчлүүлж үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

Үйлчлүүлэгчийн Enislegt oruulsan мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

Мэдээллийн хамгаалалт

Үйлчлүүлэгч болон Enisleg хооронд SSL буюу мэдээллийн өндөр нууцлалтайгаар дамжуулах технологи ашигладаг. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлөөс өөр ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

Өөрчлөлт

Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байхыг зөвлөе.

© 2020. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу enisleg.mn эзэмшинэ.