Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл:

  1. Enisleg.mn гар утасны аппликэшн /цаашид Инислэгмн гэх/ нь Дашнислэг ХХК-ын албан ёсны өмч бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь Инислэгмн-ээс тийз худалдан авч буй үйлчлүүлэгч /цаашид үйлчлүүлэгч гэх/ нь тийз захиалах, худалдан авалт хийхтэй  холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  2. Үйлчлүүлэгч нь Инислэгмн-д нэвтэрч зөвшөөрөх сонголтыг хийснээр уг гэрээ нь хүчин төгөлдөр болно.
  3. Инислэгмн-д нийтлэгдсэн текст, график зураг, лого болон бусад бүх контентууд нь Монгол улсын оюуны өмчийн хууль, олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

  1. Үйлчлүүлэгч нь Инислэгмн-ээр олон улсын тийз захиалгын систем дээрх зах зээлийн үнээр тийз худалдан авах эрхтэй.
  2. Үйлчлүүлэгч нь нислэгийн мэдээлэл авах, өөрийн захиалгын мэдээллийг авч үйлчлүүлэх, Инислэгмн-ээс зарласан хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэй.
  3. Инислэгмн-ийг ашиглаж буй хэрэглэгч нь 18 нас хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай байх үүрэг хүлээнэ.
  4. Үйлчлүүлэгч нь аялж буй зорчигчдийн мэдээллийн /Овог, Нэр, Хүйс, Утасны дугаар, Паспортын мэдээлэл, Имэйл хаяг/ үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй. Хэрэглэгч уг мэдээллийг буруу, дутуу оруулсан бол Инислэгмн хариуцлага хүлээхгүй.
  5. Үйлчлүүлэгчийн паспортын дуусах хугацаа зорчигчийн нисэх өдрөөс хойш хамгийн багадаа 6 сар буюу 185 хоногийн хугацаанд хүчинтэй байх үүрэг хүлээнэ.
  6. Үйлчлүүлэгч нь зорчиж буй орны Виз-тэй холбоотой асуудлыг хариуцах үүрэг хүлээнэ.
  7. Үйлчлүүлэгч нь худалдан авалтын санхүүгийн хариуцлагыг өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

Инислэгмн-н эрх, үүрэг

  1. Инислэгмн нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хүндэлж үнэн бодит, нэмэгдэлгүй үнээр нислэгийн тийз борлуулах үүрэг хүлээнэ.
  2. Инислэгмн-ны агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй бөгөөд өөрчлөлтүүд нь нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчлэнэ. Хэрэглэгч нь өөрчлөлт хийгдсэнээс хойш хэрэглэж буй тохиолдолд нөхцлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно.
  3. Инислэгмн нь үйлчлүүлэгч рүү холбогдож мэдээлэл өгөх, төлөгдөөгүй төлбөрийг шаардах. Төлбөр нь төлөгдөөгүй захиалгыг шаардах эрхтэй.
  4. Инислэгмн нь шаардлагатай үед үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.
  5. Үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, бусдын эсвэл хуурамч мэдээллийг ашиглан захиалга хийсэн, Инислэгмн-д хохирол учлуулж болзошгүй үйлдэл хийсэн бол Инислэгмн нь үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй нэвтрэх эрхийг хязгаарлах ба хаах эрхтэй.
  6. Инислэгмн нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, нууц үг, худалдан авалтын түүхийг чандлан хадгалах үүрэг хүлээнэ.
  7. Инислэгмн нь үйлчлүүлэгчийн Дебит/ Кредит карт, бэлэн мөнгө, дансны гүйлгээг луйврын шинжтэй байгаа гэж үзсэн тохиолдолд Банк болон Хуулийн байгууллагаар тус гүйлгээг шалгуулах эрхтэй.

Төлбөрийн нөхцөл:

  1. Үйлчлүүлэгч нь тийзний үнийн дүнг төлөх, эс төлөх сонголт бий бөгөөд Дансаар, Картаар, Бэлнээр төлөх сонголтууд байна.
  2. Үйлчлүүлэгч нь тийзний төлбөрөө заагдсан хугацаанд төлөөгүй бол Инислэгмн-сзахиалгыг цуцална.
  3. Тийз захиалгын системийн Валютын ханш өдөр бүр өөрчлөгддөг тул төлбөр хийх хугацаанаас хамаарч тийзний үнэ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай.
  4. Инислэгмн дээр гарч буй үнийн дүн нь тийз худалдан авч байгаа нийт зорчигчдийн тийзний үнийн дүн байна.

Захиалга /Тийз Буцаалт/ Өдөр солилтын нөхцөл:

  1. Инислэгмн-д нэвтрэн орсны дараа “Миний захиалга” цэснээс өөрийн захиалгын төлөв болон захиалгатай холбоотой нэмэлт мэдээллийг харах боломжтой.
  2. Захиалга нь төлбөр төлөгдсөний дараа баталгаажих бөгөөд төлбөр төлөгдөөгүй захиалгыг заагдсан хугацааны дагуу Инислэгмн автоматаар цуцлана.
  3. Тийз буцаах, Захиалга цуцлах, Өдөр солих бол Инислэгмн-н 322222 дугаарт Улаанбаатар хотын цагаар 09-18 цагийн хооронд холбогдоно.

Бусад нөхцөл:

  1.   Аэрлайн буюу Нислэг үйлдэж буй компани нь Цаг агаарын бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийг цуцлах, хойшлуулах эрхтэй бөгөөд үүнд Инислэг хариуцлага хүлээхгүй.
  2. Монгол улсын 18-аас доош насны иргэн эцэг эх, хууль ёсны асран хамгаалгчаас өөр хүнтэй гадаад улсад зорчих бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хүүхдийн хамт хилээр нэвтрэх иргэний хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл шаардлагатай учир уг заалтыг зөрчсөн тийзний төлбөрийн маргаанд Инислэгмн хариуцлага хүлээхгүй.
  3. Та аль ч улсруу аяллаар явах бол хоёр талын нислэгийн тийз авах ёстойг зөвлөе. Нэг талын тийз худалдан авсан тохиолдлолд хил дээр таныг саатуулах асуудал үүсч болохыг анхааруулж байна. Бид үүнд хариуцлага хүлээхгүй ба нэг талын тийз бичихээс татгалзаж болно.
  4. Монгол Улсын иргэн таны паспортын төрлөөс хамаарч (энгийн/ албаны/  дипломат) аялах гэж байгаа болон дамжин өнгөрөх хот/ улсын виз шаардлагатай байж болно. Визний талаар нэмэлт мэдээллийг ГХЯ-ны вэбсайтаас авна уу. http://consul.mn/07visan.php
  5. Виз, хил гаалийн зөрчилгүй аялахад доорх зөвлөгөөг дагаарай:
  • Ижил авиа компаниар зорчих
  • Транзит заалттай томоохон Аэрпортоор дамжин өнгөрөх нислэгийг сонгох
  • Аялалын визээр 2 талын тийзтэй аялах
  1. Зорчигч та Япон болон Филиппин улсын доорх заасан хот руу БНСУ-ын Пусан хотоор дамжих нислэгийг сонгож байгаа бол танд Солонгос улсад хилийн шалганаар нэвтрэн дараагийн нислэгтээ суух ба Солонгосын хүчинтэй виз зайлшгүй шаардлагатай.
  • Японы OKINAWA (OKA) ба KITAKYUSHU (KKJ) хотууд
  • Филиппины CEBU (CEB) ба ANGELES MABALACAT (CRK)хотууд
  1. Японы визээр БНСУ-руу хил нэвтрэн зорчих боломжгүй БНСУ-ын виз шаардлагатай.
  2. АНУ-аас буцахдаа Нарита /Япон улс/ нисэх онгоцны буудлаар дамжин СӨҮЛ /Солонгос улс/ орох бол БНСУ-ын виз шаардлагатай гэдгийг анхаарна уу!!!
  3. Та ямар нэг улсруу /Жишээ нь: УБ-СӨҮЛ-Чикаго/ аялахдаа хоригийн хугацаанд тухайн дамжин өнгөрөх улсад хууль бусаар амьдарч байсан бол таныг дамжин нисгэхгүй болохыг анхааруулж байна. Танд үүссэн асуудлыг мэдэх боломжгүй тул манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
  4. Үнийн хямдыг илүүд үзэн Хятадын олон хотоор дамжиж гуравдагч улс руу зорчих нислэгийг сонгож байгаа бол заасан хотоор дамжин нисэхгүй байхыг анхааруулж байна.
  • FUZHOU (FOC) /HUANGSHAN (TXN) / MUDANJIANG (MDJ) SHENZHEN (SZX) /YANJI (YNJ)
  • URUMQI (UEC-2 цагаас илүү бол)
  • Гуравдагч орон руу аялахаар Хятадын нэг болон  түүнээс дээш хотуудаар дамжин өнгөрөхдөө транзит хугацаа 24 цагаас илүү таарвал Монгол улсын иргэн болон бусад улсын иргэдэд ч БНХАУ-ын виз шаардлагатайг анхаарна уу.
  1. Европын аль нэг улсын оюутнаар суралцдаг эсвэл байнгын оршин суугч бол танд мөн дамжин өнгөрөх заалттай (транзит) аэрпортоор нэг авиа компанийн нислэгийг сонгоорой. Учир нь транзит заалгүй аэрпортоор танд дамжин өнгөрөх улсын виз шаардлагатайг анхаарна уу.
  2. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-аас сунгалттай паспортыг хэрэглээнээс халах тухай зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үүсэх эрсдэлээс сэргийлэх үүднээс та бүхнийг цаашид шинээр паспорт захиалж сунгалтгүй паспортоор аялахыг зөвлөж байна.

Маргаан шийдвэрлэх:

  1. Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг эцэслэн шийдвэрлүүлнэ.

- Та тусгай үйлчилгээ /тэргэнцэр, хоол захиалга/ авахыг хүсвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ үү.

© 2020. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу enisleg.mn эзэмшинэ.